Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын 136.2 мянган тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 7.6 саяд хүрлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 3.8 сая, эмчлүүлж буй хүний тоо 3.3 саяд хүрч байна.
Сүүлийн 14 хоногийн турш Өмнөд Америкийн улс орнуудад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, тус бүсэд нийт халдварын тоо 1.3 саяд, нас барсан хүний тоо 54.5 мянгад хүрээд байна. Дэлхий нийтээр бүртгэдсэн халдварын 27.6 хувийг АНУ-д бүртгэгдсэн халдвар /2.1 сая/ эзэлж байгаа бол Өмнөд Америкийн орнуудад бүртгэгдсэн халдвар 17.1 хувийг эзэлж байна.
ОХУ-д өчигдөрийн байдлаар 8.8 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 502.4 мянгад хүрч хагас саяын босгыг даваад байна.
Халдварын шинэ тохиолдлын тоогоор Бразил улс тэргүүлж байгаа бөгөөд тус улсад нэг өдрийн дотор 30.5 мянга, АНУ-д 22.8 мянга, Энэтхэгт 11.1 мянга, ОХУ-д 8.8 мянга, Перуд 5.9 мянга, Пакистанд 5.8 мянга, Чили 5.6 мянган тохиолдол тус тус бүртгэгджээ.
Сэтгэгдэл (2)