Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын 134.7 мянган тохиолдол шинээр нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 7.4 саяд хүрлээ.
Халдварын шинэ тохиолдол АНУ-гаас гадна Өмнөд Америкийн Бразил, Чили, Перу болон Энэтхэг, Пакистан зэрэг улс орнуудад өндөр илэрч байгаа нь голлон нөлөөлж байна.
Эдгэрсэн нийт хүний тоо 3.7 сая, эмчлүүлж буй хүний тоо 3.3 саяд хүрээд байна. Халдварын шинэ тохиолдол Бразилд 33.1 мянга, АНУ-д 20.8 мянгө, Энэтхэгт 12.4 мянга, Чилид 5.7 мянга, Пакистанд 5.4 мянга, Перуд 5.1 мянга, Мексикт 4.2 мянга, Саудын Араб улсад 3.7 мянгаар тус тус нэмэгджээ.