Төвдийн Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай Лам өөрийн сургааль, залбирлыг хөгжмийн аятай хослуулсан “Inner World” (Дотоод ертөнц) цомгийг ирэх сарын 6-нд гаргахаар болжээ. Нийт 11 аялгуут залбирлаас бүрдэх уг цомгийн эхний бүтээл болох “Compassion” (Нигүүлсэл) залбирлыг энэ сарын 9-нд олон нийтэд түгээсэн байна.
Ташрамд дурдахад, 14 дүгээр Далай Лам хоёр настайдаа 13 дугаар Далай ламын хойд дүрээр тодорсон бөгөөд 1959 онд Төвдөөс Энэтхэгт дүрвэн ирж, Хималайн нурууны Дарамсала сууринд 60 гаруй жил амьдарч байна. Түүнийг дагаж Төвдөөс 80 мянга орчим хүн Энэтхэгт суурьшсан гэсэн судалгаа байдаг.