Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтээр халдварын 96.5 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 5.5 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 2.3 сая, эмчлүүлж буй хүний тоо 2.8 саяд хүрч байна.
Халдварын шинэ тохиолдлоор АНУ-аас гадна хөгжиж буй орнууд жагсаалтыг тэргүүлдэг боллоо. Тухайлбал, АНУ-д 19.6 мянга, Бразилд 16.2 мянга, ОХУ-д 8.6 мянга, Энэтхэгт 7.1 мянга, Перуд 4.2 мянга, Чилид 3.7 мянган шинэ тохиолдол нэмэгджээ.
Европын улс орнуудад хамгийн цөөн халдварын тохиолдол үлдээд байгаа бөгөөд удахгүй халдваргүй болох боломжтой улс орнууд буюу Исландад хоёр, Монакод дөрөв, Синт Мартийн аралд гурав, Сайнт Мартнид дөрөв, Ватиканд 10, Гибралтарт долоо, Словенид 21 өвчтөн эмчлүүлж байна. Мөн Хятад улсад гурав, Японд 14, Өмнөд Солонгост 25, Казахстанд 403 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.