Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 21-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Кансай бүсийн Осака, Киото, Хоёго гэсэн гурван хот, мужид тавиад буй "онц байдал"-ын дэглэмийг цуцалж Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ албан мэдэгджээ.
Тус улсын парламентаас өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр соёрхон баталсан “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Кансай бүсийн гурван мужид “онц байдал”-ын дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура Парламентийн дээд, доод танхимын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож дээрх хот мужуудад тавиад буй “онц байдал”-ыг хэсэгчлэн цуцлах тухай мэргэжилтнүүдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг танилцуулав.
Тэрбээр Осака, Киото, Хёого гэсэн гурван хот, мужид тавиад буй онц байдлын дэглэмийг цуцалж харин Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид үргэлжлүүлэх зөвлөмж, чиглэлтэй нийцэж байгааг мэдэгдэв.