Өнөөдрийн байдлаар дэлхий даяар шинээр халдварын 107.1 мянгаар нэмэгдэж, нийт 5.2 сая тохиолдол бүртгэгдлээ.
Халдварын шинэ тохиолдлоор тэргүүлж буй улс орнууд тухайлбал, АНУ-д 28.2 мянга, Бразилд 17.5 мянга, ОХУ-д 8.8 мянга, Энэтхэг 6.2 мянга, Перуд 4.7 мянга, Чилид 3.9 мянгаар нэмэгдлээ.
Манай хөрш орнууд болон иргэд олноор зорчиж буй Хятад улсад хоёр, Өмнөд Солонгост 12, Японд 39, Казахстанд 265 тохиолдол шинээр бүртгэгджээ. Казахстан улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 7.2 мянгад хүрч байна.