Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдол 99.7 мянгаар нэмэгдэж нийт 5.1 саяд хүрлээ. Ийнхүү шинэ тохиолдол ихээр нэмэгдэхэд Бразил улсад нэмэгдэж буй халдварын тархалт гол нөлөө үзүүлжээ.
Өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд халдварын шинэ тохиолдлын хувьд АНУ тэргүүлж ирсэн бол энэ удаад Бразил улсад 21.5 мянган халдвар бүртгэгдэж АНУ-ынхаас давлаа.
Манай хөрш орнууд болон иргэд олноор зорчижбуй улсуудын хувьд Хятад улсад тав, Японд 35, Өмнөд Солонгост 32, Казахстанд 218 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
БРИКС-ын бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудаас Хятад улсын халдварын тархалт тогтворжиж байгаа, Өмнөд Африкт харьцангуй тархалтын хурд дунд зэрэг байгаа бол ОХУ, Бразил, Энэтхэгт халдварын тархалт хурдтай нэмэгдсээр байна.