Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар дэлхий нийтээр 17.7 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдлын тоо таван саяд хүрээд байна.
ОХУ-д өнөөдөр 8.7 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 308.7 мянгад хүрлээ.
Тус улсад шинээр 8.7 мянган тохиолдол нэмэгдэж 9.3 мянган хүн эдгэрчээ. Энэ нь эдгэрэн гарч буй хүний тоо анх удаа шинээр бүртгэгдэж буй халдварын тооноос давсан гэсэн үг юм. Гэвч тус улсын хувьд халдварын тархалт тогтворжсон гэж үзэх болоогүй. Халдварын тархалт дахин нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна.
Манай улстай хил залгаж буй Эрхүү мужид нийт 780, Буриад улсад 1042 тохиолдол, Забайкальскийн хязгаарт 646, Тува улсад 407 тохиолдол буюу хойд хилийн дагуу халдварын нийт 2.9 мянган тохиолдол бүртгэгдээд байна.