Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын 94.8 мянган тохиолддол шинээр нэмэгдэж нийт тохиолдол 4.9 саяд хүрлээ. Үүнээс эдгэрсэн 1.9 сая, эмчлүүлж буй 2.7 сая, нас барсан 324 мянган хүн байна.
Халдвар АНУ-д хамнийн их бөгөөд 20.3 мянга, Бразилд 16.5 мянга, ОХУ-д 9.3 мянга, Энэтхэгт 6.1 мянга, Перуд 4.5 мянга, Чилид 3.5 мянган тохиолдол нэмэгджээ.
Манай хөрш болон иргэд олноор зорчиж буй улс орон тухайлбал, Хятадад зургаа, Японд 62, Өмнөд Солонгост 13, Казахстанд 311 тохиолдол шинээр нэмэгджээ.