Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад 246 гаруй мянган хүн шинэ коронавирусээр өвчилж халдварын тоогоор дэлхийд тавдугаар бичигдэх болжээ. Энэ талаар Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргасан байна. Үүнд, "Британийн Засгийн газраас тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа болон визийн зөрчилтэй байгаа гадаадын иргэнээс Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдах шаардлага үүссэн нөхцөлд шинжилгээний хариу сөрөг гарахаас үл хамаарч үйлчилгээний төлбөр нэхэмжлэхгүй байх зарчмыг баримталж байна.
Хэрэв шинжилгээгээр Ковид-19 илэрч, эмчилгээ шаардагдах бол үүнийг нь NHS мөн үнэ төлбөргүй хийнэ. Түүнчлэн, Ковид-19-ийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх гадаадын иргэнээс NHS-ийн зүгээс визийн холбогдолтой мэдээлэл шаардахгүй болно" гэжээ.
Эх сурвалж: Лондон дахь Элчин сайдын яам