Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 88.8 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 4.8 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 1.9 сая, нас барсан 320 мянга, эмчлүүлж буй 2.7 сая хүн байна.
Халдвар АНУ-д 22.6 мянга, Бразилд 14.3 мянга, ОХУ-д 8.8 мянга, Энэтхэгт 4.6 мянга, Их Британид 2.7 мянга, Перуд 2.7 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар хамгийн тархсан орнуудаар нэрлэгдэж байна.
Хөрш орнууд болон иргэд олноор зорчдог улс тухайлбал, Хятадад долоо, Японд 20, Өмнөд Солонгост 15, Казахстанд 283 тохиолдол нэмэгджээ. Харин хил залгаа Эрхүү мужид нийт 601, Буриад улсад 948, Забайкальскийн хязгаар 550, Тува улсад 300 буюу нийтдээ 2.4 мянган тохиолдол бүртгэгдээд байна.