Израйль улсад Хятад улсыг төлөөлөн суугаа элчин сайд Ду Вэй энэ сарын 17-нд буюу өчигдөр гэртээ нас барсан байдалтай олджээ. Одоогийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд албан бус мэдээллээр гаднын нөлөөгүй гэж үзэж байгаа аж.
Элчин сайд Ду Вэй нь өнгөрсөн хоёрдугаар сард Израйльд томилогджээ. Нас барахаасаа өмнө тэрбээр коронавирусний тахлын талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хийсэн мэдэгдлийг шүүмжилж байжээ. Мөн үүнтэй холбоотой байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлж байгаа юм байна. Ингээд БНХАУ-ын гадаад харилцааны түүхэнд элчин сайд гадаад оронд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан хоёр дахь тохиолдол боллоо.
BBC.COM
Сэтгэгдэл (1)