"Фантастик" продакшнын залуус ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, өчигдөр /2020.5.16./ нээлтээ хийлээ. Шинэ киноны нэр нь "ZURA" бөгөөд энэ нь тэмцэгч, дайчин, зоригтой гэсэн утгатай санскрит үг юм байна. "ZURA" уран сайхны киноны гол дүрд манай продакшны захирал Б.Батсайхан, найруулагч Б.Тамир болон залуу жүжигчин С.Идэрмаа тогложээ. Мөн МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх зэрэг Монголын урдаа барьдаг жүжигчид тогложээ. Мөн "ZURA" киног Монголд сүүлийн 2-3 жилд улс төр, хууль хяналт, бизнесийн бүлэглэлийнхэн хэрхэн "ажиллаж" байсан талаарх үйл явдалд тулгуурлаж бүтээжээ. Өөрөөр хэлбэл, "ZURA" кинонд "МАНАН бүлэглэл", "шударга бусын хонгил"-ын тухай харуулдаг юм байна.