УОК-ын шийдвэрийн дагуу БНЭУ дахь иргэдээ татан авахаар болсон билээ. Чартер онгоц энэ сарын 18-нд Дели хот руу нисэж, энэ сарын 19-нд ирэх ёстой. Энэ хүрээнд тусгай нислэгт багтах иргэдийн нэрсийг УОК эцэслэж, тус улс дахь Элчин сайдын яаманд хүргүүлжээ.
Энэ дагуу МИАТ-аас тийзны үнэ гаргасан байна. Одоогийн байдлаар том хүний 2 сая 98300 төгрөгөөр тийз бичиж байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулан БНЭУ дахь Монголын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Үүнд,
"Энэтхэгийн Гадаад харилцааны яам, Дотоод хэргийн яамнаас ирүүлсэн тус улсын муж, хотуудаас зорчих зөвшөөрөл хүлээгдэж байна. Улаанбаатар хотноо 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал, хоногийн 50 мянган төгрөг буюу нийт үнэ НЭГ сая 50 мянган төгрөгийг иргэдийн ар гэрийнхэн Монголд ОБЕГ-ын ХААН банкны 5084538375 тоот дансанд тухайн хүний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичиж тушаах, “СOVID19”-ийн шинжилгээ хийлгэж баталгаажуулахыг сануулья. Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Тусгаарлах байранд тав хүртэлх настай хүүхэд төлбөргүй, 18 хүртэлх настай хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.
Шинэ Дели хотын IGIA нисэх буудал (T3)-д хүргүүлэхээр өмнө мэдүүлсэн унааны болон жолоочийн мэдээлэл, маршрутыг өөрчлөлгүй баримтлана уу.
Нисэх буудалд ирээд паспорт, тийзээ шалгуулж дотогш орохдоо өөрсдийн ирсэн муж, хот тус бүрээр дараалалд орж дугаарлан зогсохад анхаарна уу.
Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй.
Нэг дор олон хүн цуглахгүй, амны хаалт, гар ариутгах шингэнйг базааж бэлтгэх, бээлий, малгай, битүү хувцас өмсөх, хоорондын зайг барих, ”бичиг баримтыг тань шалгана, ачаа тээшийг үзнэ” гэх хэн хүний шаардлагад автаж хууртахаас болгоомжлох нь зүйтэй. Өмнөх тусгай үүргийн нислэгүүдийг харахад нисэх онгоцноос тусгаарлах байр руу очдог, ачаа тээшийг дараа нь жич олгож байгаа тул очоод хэрэглэх ойр зуурын зайлшгүй хэрэгцээтэй зүйлүүдээ гар тээшинд хийхийг зөвлөе.
Тусгай үүргийн нислэгээр зорчих иргэд дараах дөрвөн хэсэгт хуваагдсан тул хэсгүүдийн ахлагч нараар уламжлан ЭСЯ-тай Facebook, утсаар харьцаж болно. Хэсгийг хариуцаж ЭСЯ-ны ажилд зохицуулал хийхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хэсгийн ахлагч нарт ЭСЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
МИАТ компани БНЭУ- руу үйлдэх тусгай үүргийн нисэлгийн мэдээлэл
0900 HAN 1240 18-May B737-800 EI-CXV
13.40 DEL 1645 18-May B737-800 EI-CXV
1845 HAN0020(+1) 19-May B737-800 EI-CXV
0120 DEL 0710 19-May B737-800 EI-CXV
ДЕЛИ-ХАНОЙ -УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
МИАТ ТӨХК нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Мягмар гарагт Улаанбаатар - Ханой-Дели-Ханой-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Дели-Ханой- Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг 2020 оны 5 сарын ......-ны өдрүүдэд ENCANTO TOWER дахь МИАТ ТӨХК-ийн Тийз борлуулалтын салбараас ирж авах (aр гэрийнхэн нь) эсвэл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой" гэжээ.
Сэтгэгдэл (5)