Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Япон Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
Тодруулбал, “Тусгайлан анхаарах муж” Фукуока, Айчи зэрэг нийт 39 мужид онц байдлыг цуцлах, онц байдлыг цуцласан бүс нутагт хүн хоорондын ойртолтыг үргэлжлүүлэн хязгаарлах, халдварын эсрэг арга хэмжээний заавар, удирдамжийг мөрдлөг болгох, халдварын хоёр дахь давалгааны нөхцөл байдлаас шалтгаалан дахин “Онц байдал” зарлах магадлалтай гэж мэдэгджээ.
Мөн 2020 оны төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт хийх төслийг авч хэлэлцэх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн хэмжээг 15.000 иенээр нэмэгдүүлэх, шүлснээс дээж авдаг PCR оношилгоог өргөн хэрэглэх" зэрэг шийдвэр гаргажээ.