Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Цисекедийн ойрын туслах Витал Камере, Ливаны бизнес эрхлэгч болон ерөнхийлөгчийн ажлын албаны өөр нэг ажилтан нар дэд бүтцийн хөтөлбөрөөс 50 сая ам.доллар шамшигдуулсан асуудлаар шүүхийн өмнө очихоор болжээ.
Камерэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн цагдан хорьсон бөгөөд эхний мэдүүлгээр авлига авснаа хүлээсэн байна. Түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын явцыг үндэсний хэмжээнд телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ хэрэг тус улсын улс төрийн хүрээг цочроосон асуудал болжээ.