Малайзын Субан Жаяа хотын нэг зочид буудалд монгол эмэгтэй биеэ үнэлж байжээ.
Тодруулбал, тус хотын цагдаагийн газраас зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар орогнож байсан, биеэ үнэлсэн иргэдийг саатуулан байна. Энэ үеэр монгол эмэгтэй бие эүнэлж байсан нь тогтоогджээ. Дээрх эмэгтэй нь 24-30 насных бөгөөд “WhatsApp”, “WeChat” цахим сүлжээгээр зуучлагтайгаа холбогддог байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Мөн тус зочид буудалд 26 хоног байрласан бөгөөд үүнээс өмнө хэд хэдэн зочид буудалд байрлаж байсан, цар тахлаас болж нутаг буцаж чадаагүй. Би үнэлээд нэг сар болж байна. Нутаг буцах мөнгөгүй болсон учир арга буюу биеэ үнэлсэн. Дахиж ийм зүйл хийхгүй гэж мэдүүлсэн тухай Sundaily.com мэдээлжээ.