Даланзадгад хотоос ОХУ болон Беларусь улсад суралцаж буй 21 оюутан СOVID-19 цар тахлын хѳл хорионд орсон байна. Дээрх оюутан тус бүр 5000 орос рублийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Даланзадгад сумын Засаг дарга бѳгѳѳд хотын захирагч Т.Алтансүх гаргалаа.
Хүний нутагт эх орондоо хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа залуучууддаа эрүүл мэндээ хамгаалахад нь багахан ч гэсэн нэмэр болох юм.
Оюутнууд та бүхэн тухайн улсынхаа тѳрийн шийдвэрийг дагаж мөрдөн ѳѳрсдийгѳѳ сайтар хамгаалахыг захиж удахгүй сайхан Монгол орондоо, Даланзадгад хотдоо энх уулзахын ерѳѳл дэвшүүлжээ.