Дэлхий нийтээр халдварын тохиолдол 85.3 мянгаар нэмэгдэж нийт 4.3 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 1.6 сая, эмчлүүлж буй 2.4 сая хүн байна.
Халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 22.8 мянга, ОХУ-д 10.8 мянга, Бразилд 8.4 мянга, Энэтхэгт 3.5 мянга, Их Британид 3.4 мянга, Перуд 3.2 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.
АНУ-д бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо 30 мянгаас буурч 22 мянгад хүрч байгаа бол ОХУ-д сүүлийн 10 гаруй хоногийн туршид тогтмол 10 мянгаас дээш тохиолдол нэмэгдэж байна.
Манай хөрш орнууд, иргэд олноор зорчиж буй улс орнуудын хувьд Хятад улсад нэг тохиолдол, Японд 121, Өмнөд Солонгост 27, Казахстанд 72 тохиолдол шинээр нэмэгджээ. ОХУ-ын Эрхүү мужид 26 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 380 тохиолдол бүртгэгджээ.