Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдол 96.3 мянгаар нэмэгдэж 3.9 саяд хүрлээ. Үүнээс эдгэрсэн нийт хүний тоо 1.3 сая, эмчлэгдэж буй 2.3 сая, нас барсан хүний тоо 270.4 мянга болжээ.
Нийт халдварын тохиолдлын тоогоор ОХУ өчигдөр эхний таван улсын нэгэнд багтсан байна. Халдварын тохиолдол шинээр АНУ-д 29.5 мянга, ОХУ-д 11.2 мянга, Бразилд 9.1 мянга, Их Британид 5.6 мянга, Перуд 3.7 мянгаар нэмэгджээ.
Манай хөрш болон иргэд олноор зорчиж буй улс орнуудын хувьд Хятад улсад хоёр, Японд 224, Өмнөд Солонгост дөрөв, Казахстанд 156, Энэтхэг улсад 3.4 мянган тохиолдол нэмэгджээ. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар Монгол Улстай хил залгаа Өвөр Монголд одоо эмчлэгдэж байгаа 22 тохиолдол, хойд хилийн дагуу ОХУ-ын муж, хязгаар, улсуудад нийт 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.