БНХАУ-ын Үндэсний нефть, хийн корпорац тус улсын баруун өмнөд нутгийн Сычуань мужид байгалийн хийн томоохон орд газар илрүүлсэн талаар цахим хуудастаа мэдэгджээ. Хятадын Сычуаны хөндий нь байгалийн хийн асар их нөөцтэй газар бөгөөд шинэ орд газрын байгалийн хийн боломжит нөөц нэг их наяд шоо метрээс давж магадгүй гэсэн таамаг байгаа аж.
Тус бүс нутагт Үндэсний нефть, хийн корпорацийн охин компани “PetroChina Southwest Oil and Gasfield Company” олборлолт явуулдаг юм байна.
Эх сурвалж: China National Petroleum Corporation, CNPC