ОХУ-д энэ сарын 6-ны 17.00 цагийн байдлаар халдварын 10.5 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 165.9 мянган тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 10 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.
Нийт 21.3 мян хүн эдгэрч, 1.7 мянган хүн нас баржээ. Зөвхөн Москва хотод нэг өдрийн дотор 5.8 мянган тохиолдол нэмэгдэж, нийт 85.9 мянгад хүрчээ.
Монгол улстай хил залгаж буй Эрхүү мужид нийт 237, Буриад улсад нийт 499, Тувад 51, Забайкальскийн хязгаарт 238 тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр Монгол улсын хойд хилийн дагуу нийт халдварын 1025 тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм.