Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 79.5 мянгаар нэмэгдэж 3.7 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 1.2 сая, эмчлүүлж байгаа 2.2 сая хүн байна.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 23.4 мянга, ОХУ-д 10.1 мянга, Бразилд 6.4 мянга, Их Британид 4.4 мянга, Перуд 3.8 мянгаар нэмэгджээ.
Манай хөрш орнууд болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд Хятад улсад нэг тохиолдол нэмэгдэж нийт 82.9 мянга, Өмнөд Солонгост гурван тохиолдол нэмэгдэж нийт 10.8 мянга, Японд 119 нэмэгдэж нийт 15.2 мянга, Казахтсанд 156 нэмэгдэж нийт 4.2 мянга, Энэтхэгт 2.9 мянга нэмэгдэж, нийт 49.4 мянган тохиолдол бүртгэгджээ.
Харин Монгол улстай хил залгаж байгаа ОХУ-ын хязгаар, муж, улсуудад өнөөдрийн байдлаар нийт 950 орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна.