“The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн, Энхсаран сувилалд тусгаарлагдсан гэх мэдээллийг "Гадаадад гацсан иргэд" фэйсбүүк группт цацагдсан.
Тэгвэл эл асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Тус хамталаг нь Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэднийг очоод удаагүй байхад вирусний халдвар дэгдсэн учир аялан тоглолтоо цуцалсан. Тиймээс эх орондоо эргэн ирэх хүсэлтийг хил хаагдсан даруйд Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх гаргасан. Үүнээс хойш тус хамтлагынхан эх орондоо эргэн ирэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан УОК-ын шийдвэрийн дагуу нэн яаралтай хүмүүсийг татан авсаар ирсэн. Харин тэдний удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч эх оронд нь авирсан" гэлээ.
Тэгвэл эл асуудлаар Австрали дахь Монголчуудын холбооны албан ёсны цахим хуудаст "The Hu" хамтлага багтаагүй гэдгийг мэдэгдэж байсан юм.
Уг мэдээлэлд "Австралиас ниссэн иргэд эх орондоо газардлаа. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны гуравдугаар сарын 15-наас эхлэн дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг дөрөвдүгээр сарын 23-нд Улсын онцгой комисст хүргүүлжээ. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн байна.
Улсын Онцгой Комиссын шуурхай штаб дөрөвдүгээр сарын 25-нд хуралдан Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг ЭСЯ-нд ирүүлсэн.
Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд дөрвөн иргэн тус тус багтсан байна. Өндөр настан ангилалд 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй" гэсэн мэдээлэл цацаж байв.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)