Дэлхий нийтээр халдварын тохиолдол 77.5 мянгаар нэмэгдэж 3,641.2 мянгад хүрч байна. Нас барсан хүний тоо 251 мянга, эдгэрсэн хүн 1.2 сая, эмчлэгдэж байгаа 2.2 сая хүн байна.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 23.7 мянга, ОХУ-д 10.6 мянга, Бразилд 6.7 мянга, Их Британид 3.9 мянга, Энэтхэгт 3.9 мянгаар нэмэгджээ. Манай хөрш болон иргэд олноор зорчиж буй улс орнуудын хувьд тухайлбал, Хятад улсад гурван тохиолдол, Өмнөд Солонгост найм, Японд 165, Казахстанд 129 тохиолдол тус тус нэмэгджээ.