БНЭУ-д хатуу хөл хорио тогтоогоод нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд коронавирусний халдвараар 41,076 хүрч, нас баралт 1,359 нас баралтад хүрсэн бол тавдугаар сарын 2-ны өдөр халдварын оргил үе хэмээн бүртгэгдэв. Энэ өдөр шинэ тохиолдол 2,644-өөр нэмэгдэж, 83 хүн нарт хорвоогоос халилаа.
“Бид цаашид ковид-тэй хамт амьдрахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй боллоо. Дели хотын үйл ажиллагааг нээх цаг нь болжээ” хэмээн БНЭУ-ын нийслэл Дели хотын захирагч Арвинд Кежривал өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв.
Коронавирусын халдвар илэрч байгаа газар нутгийг бүсчлэн ангилж, аюулын зэргээр нь “улаан”, “улбар шар”, “ногоон” гэж дүүргүүдэд хуваан, халдварын тархалт гараагүй эсвэл сүүлийн 14 хоногт илрээгүй дүүргүүдээс эхлэн хөл хориог суллах тогтоол гаргалаа.
Энэ талаар Дели хотын захирагч Арвинд Кежривал “Өнөөдөр хөл хорио тогтоосноос хойш нэг сар хагасын хугацаа өнгөрлөө. Дели хотыг бүхэлд нь аюултай буюу улаан хэсэгт хамруулж, хөл хориог сунгахыг оршин суугчид эсэргүүцэж байна.
Нэгдүгээрт, нийт иргэдийн дунд ажилгүйдэл эрчимтэй өсч байна. Дэлгүүрүүд үүдээ хаахтай зэрэгцэн борлуулагч болон аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон. Ажилгүй болсон олон мянган иргэн хотоос гарахыг хүсч байна. Энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Дэли хот ийм байдлаар удаан тэсэхгүй.
Хоёрдугаарт, хөл хорионы улмаас Засгийн газар ямар ч татварын орлогогүй болсон. Жил бүрийн дөрөвдүгээр сард Засгийн газар хамгийн багадаа 35 тэрбум рүпигийн орлогтой байдаг байсан бол энэ жилийн хувьд зөвхөн гурван тэрбум олж буурсан. Ийм нөхцөлд бид яаж ажилчдын цалинг тавих вэ?. Яаж Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулах вэ” гэжээ.
Дели хот коронавирусний тохиолдлын тоогоороо БНЭУ-даа гуравдугаарт жагсаж байна.
Түүнчлэн 30 сая хүн амтай хотод тархалтыг хангалттай барьж чадаагүй байхад хөл хориог суллах нь аюултай алхам болоод буй юм. “Хөл хориог шат дараалалтай сунгах бөгөөд хот доторхи байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ч хот хоорондын болон олон улсын нислэг, төмөр замын тээвэрлэх хөдөлгөөнийг нээхгүй” гэдгээ хотын захирагч мөн мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
1. NDTV news – Шинэ Дели телевиз
2. www.indiatoday.com
3. www.covid19india.org
Сэтгэгдэл (1)