БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 3-ны 00.00 цагийн байдлаар 13-аар нэмэгдэж нийт 10793-д хүрлээ.
Шинээр илэрсэн 13 тохиолдлын 10 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 9183 (+60) иргэн эдгэрсэн бол 250 (0) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 630973 (+3411) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 611592 (+3306) иргэний хариу сөрөг гарч, 8588 (+92) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1360 (-47) иргэн байна гэдгийн Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.