Коронавирусний халдвар авсан иргэний зорчсон маршрутыг тогтоодог аппликэйшнийг технологийг дэлхийн цөөнгүй IT компаниуд бүтээж олон нийтэд түгээгээд байгаа.
Тэгвэл манай улсын мэдээлэл технологийн салбарын инженерүүд яг ийм үйлдэлтэй PROTECT ME аппликэйшин бүтээжээ. Уг аппликэйшнийг ашиглаж өвчтөний байршлыг тогтоож, хорио цээрийн дэглэмээ сахиж байгаа эсэх үйлдлийг электрон бугуйвчны тусламжтайгаар давхар хянах боломжтой. Уг аппликэйшнийг татаж авснаар тухайн иргэн 100 метрийн зайнд ойртож ирвэл тусгай дохиолол ирүүлэх юм байна. Мөн зөрчил гаргасан иргэний мэдээллийг холбогдох байгууллагад мэдэээлдэг давхар үйлдэлтэйг гэдшийг тус аппликэйшнийг бүтээгч Д.Бат-Өлзий хэллээ.
Аппликэйшин хөгжүүлэлт бүрэн дууссан бөгөөд УОК-т танилцуулж, ашиглах талаар ярилцахаар төлөвлөсөн байгаа аж.
Сэтгэгдэл (3)