Халдварын тархалт нэмэгдсээр энэ удаад Өмнөд Америкийн улс орнууд халдварын дараагийн давалгаанд өртөж байгаа нь тодорхой болж байна. Дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдол 80.3 мянгаар нэмэгдэж нийт 3.2 сая тохиолдолд хүрлээ.
Нас барсан хүний тоо 227.9 мянга, эдгэрсэн хүний тоо 999.2 мянга, эмчлэгдэж буй хүний тоо 1.9 саяд хүрчээ.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 27.6 мянга нийт 1.1 сая, Бразилд 6.5 мянга нийт 79.4 мянга, ОХУ 5.8 мянга нийт 99.4 мянга, Испанид 4.8 мянга нийт 236.9 мянга, Их Британид 4.1 мянга нийт 236.9 мянга, Турк 2.9 мянга нийт 117.6 мянга, Перуд 2.7 мянга нийт 33.9 мянган тохиолдол бүртгэгдээд байна.
Манай хөрш болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд ОХУ-д шинээр 5.8 мянга нийт 99.4 мянга, Энэтхэгт 1.7 мянга нийт 33.1 мянга, Сингапурт 690 тохиолдол нийт 15.6 мянга, Японд 214 тохиолдол нийт 13.9 мянга, Казахстанд 111 тохиолдол нийт 3.1 мянган тохиолдол бүртгэгдсэн бол Хятад улсад 22 тохиолдол, нийт 82.8 мянга, Өмнөд Солонгост 9 тохиолдол, нийт 10.7 мянган тохиолдол бүртгэгдэж халдварын тархалтыг амжилттай сааруулж, намжааж байна.