Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 213 улсад бүртгэгдэж нийт 3 сая 133 мянга 874 хүн өвчилж, 217 мянга 594 хүн хорвоог орхилоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, ОХУ, Бразил, Их Британи, Францид эрчимтэй нэмэгдсэнээс ОХУ-д 6411 тохиолдол шинэээр бүртгэгдэж, 73 хүн нэмж нас барсан байна. Тус улсад халдвар эрчимтэй тархаж буй шалтгаан нь хөл хорионы дэглэмийг сахихгүй байгаатай холбоотой гэж үзэж буй учир хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгажээ.