Дэлхий даяар халдварын тоо 65.8 мянгаар нэмэгдэж 3,059.0 мянгад хүрлээ. Халдварын тархалтаар сүүлийн 20 гаруй хоногийн туршид тэргүүлсээр байгаа АНУ-д шинээр 20.8 мяган тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдол нэг саяыг давж, 1,008.0 мянгад хүрчээ.
Өнгөрсөн өдрүүдэд хоногт 28.0-30.0 мянгаар нэмэгдэж байсан бол өчигдөр халдварын шинэ тохиолдол харьцангуй буурчээ. Халдварын шинэ тохиолдлын хувьд тэргүүлж байгаа улс орнууд АНУ-д 20.8 мянга, ОХУ-д 6.2 мянга,нийт 7.1 мянга, Их Британид 4.3 мянга нийт 157.1 мянга, Франц 3.7 мянга нийт 165.8 мянга, Бразилд 3.6 мянга нийт 66.5 мянга, Испанид 2.8 мянга нийт 229.4 мянга, Туркэд 2.1 мянга нийт 112.3 мянгад хүрээд байна.
Манай хөрш болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд авч үзвэл ОХУ-д 6.2 мянга нийт 87.1 мянга, Энэтхэгт 1.5 мянга нийт 29.4 мянга, Казахстанд 118 тохиолдол нийт 2.8 мянга, Японд 156 тохиолдол нийт 10.7 мянга, Өмнөд Солонгост 10 тохиолдол нийт 10.7 мянга, Хятад улсад 3 тохиолдол, нийт 82.8 мянган тохиолдол бүртгэгдээд байна.