Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас дэлхийн олон улсад хөл хориогоо чангатгаж, хичээл сургуулийн үйл ажиллагаа болон бусад үйлчилгээний байгууллагыг хаах, цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулх зэрэг арга хэмжээ авч буй.
Өнөөдөр 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр БНХАУ-ын Ухань хотод коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй, бүгд эдгэрэн гарсан гэдгийг онцолсон. Үүнтэй холбогдуулаан өнөөдрөөс эхлэн Бээжин хотын хэмжээнд 254 дунд сургуулийн ахлах ангийн 49000 сурагч цуглаж хичээлээ эхлүүлжээ.
Өвчин халдварын онцгой цаг үед хичээллэж байгаа болхоор ариутгал халдваргүйжүүлэлтийг чанга мөрдүүлэх, хичээлийн тэнхимд суух хоорондын зай зэргийг сургуулийн захиргаанаас маш анхааралтай зохицуулж байна. Хятад улсын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт жил бүрийн зургадугаар сарын 7-нд болдог байсан бол энэ өвчин халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нэг сараар хойшлуулан долдугаар сарын 7-нд зохион байгуулахаар болжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)