Удган болсон ч урлагтаа зүтгэж яваа хайрын дуучин
Б.Халиунаагий тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунаа Хүмүүнлэгийн элч гэгддэг О.Анхааг нөхөрөө болгоод удаж буй. Тэд өдгөө Чингүүн гэх нэг хөвгүүнтэй бөгөөд дахин бүл нэмэх бодолтой байгаа гэдгээ олонд зарласан удаа ч бий.
2. Б.Халиун Олон улс бизнесийн дээд сургуулийн Гаалийн татварын ангийг төгссөн. Тэрбээр Укатай дуулаачийн курс хамт суралцан төгсөөд Дашка, Ангирмаа нарын нөмөр нөөлөгт орж, урлагийн амьдралд хөл тавьж байсан. Түүний хувьд Хятадад сургуульд сурч байсан хятад хэлтэй.
3. О.Анхаа, Б. Халиун хоёр долоо дахь цомгийн ажилдаа орсон. Одоогоор цомгийн ажил 80 орчим хувьтай явж байгаа гэнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сард сонсогчдодоо хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Энэхүү цомгийн ихэнх дуу нь гэр бүлийн аз жаргал, түүний нандин чанаруудыг илтгэсэн.
4. Тус уран бүтээлчид цомгоо гаргасны дараа энэ онд багтаж тоглолтоо хийх зорилгыг ч мөн өвөртлөөд байгаа юм байна. Ингэхдээ өмнөх зургаан цомгийнхоо шилдэг дуунуудын түүврээр тоглолт хийхээр төлөвлөж байгаа.
5. Өнгөрсөн онд Халиун, Анхаагийн хамт Азийн найман орноор явж “Эх орны захиас”, “Гэр бүлийн үнэ цэнэ” нэвтрүүлгийг бэлтгэж, залуу гэр бүлүүдтэй уулзалт хийж, судалгаа авсан юм. Ингээд хоёр хос маань “Гэр бүлийн үнэ цэнэ” нэвтрүүлэг хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй.
6. Дуучин бүсгүй маань ягаан өнгийг дээдэлдэг аж. Харин чулууны хувьд анар бусдаас илvv таалагддаг гэнэ.
7. Урлагийн одод маань бөөгийн даллага авхуулсан бололтой. Ар араасаа бөө болцгоож, эхэлж бөө болсондоо шавь орцгоож байна хэмээх зарим нэгэн хүмүүс живэр авир хийнэ. Тэгвэл энэ бүхэн Б.Халиуныг тойрч биш дайрч гарсан сурагтай. “Харанга” хамтлагийн ахлагч Энхманлай Б.Халиуныг удган болгон өөртөө шавь оруулсан сурагтай шүү.
8. О.Анхаагийн хувьд эхнэр, хүүхдээсээ салж, Б.Халиуны хувьд уран бүтээлийн хамтрагч нараа сольж байж нэг гэр бүл болсон. Тэр хоёрын хувьд хайр сэтгэлээ дагасан нь сайхан ч зарим нэг хүмүүсийн хувьд шүүмжлэлтэй л байдаг байх.
9. Солонгосын олон ангит киноны дууг дуулж хит болгож амжсан. Цаашлаад төрсөн өдрийн дуу нь ч хуурамч гэх. Ting Tings-Shut Up And Let Me Go гэдэг дууг хулгайлж дуулж олны дургүйцлийг хүргэж байсан юм.
10. "Рок, попын Вандан, Дуламсүрэн хоёр" хэмээн хошигносон нэр зүүж яваа ч энэ тэндхийн найр, хуриманд өнгө нэмж, ая дуугаа өргөж явдаг. Монгол даяар найр, наадмын сезон орсон энэ цаг үед хоёр дуучин маань хамгийн эрэлттэй байгаагийн гол шалтгаан нь МУГЖ Г.Бүрнээбаярын анх дуулсан хөгжмийн зохиолч, МУГЖ Г.Энхбаярын зохиосон “Сүүн цагаан хурим” дууг дахин шинэчлэн дуулсан явдал юм.
11.Олон жил энэ хоёр дуучин “Сүүн цагаан хурим” дууг байнга дуулж байгаа бөгөөд нэг хуриман дээр барагцаалбал 1-1.5 сая төгрөгөөр дуулдаг.
12. `Киви` хамтлагийн экс гишүүн Б.Халиун өөрийн нөхөр дуучин О.Анхаагийн хамтаар 2008 онд тоглолтоо хийснийг та бүхэн санаж байгаа байхаа. Тэр үед тэрбээр экс хамтлагийнхантайгаа нэг өдөр давхацуулж тоглолт хийнэ хэмээн барьцаж байсан удаатай юм. Үүнийг нь мэдсэн хүмүүс "Киви"-гийн үзэгчдийг хоёр хуваах зорилготой байсан бололтой гэж дүгнэж байсан. Гэвч түүний санаа бүтээгүй бөгөөд "UB palace" бүтэн нэг сарын захиалганд дарагдсан байжээ.
13. Дуучин Б.Халиун ээмэг, зүүлт цуглуулах дуртай нэгэн. Тэрээр энэ хоббигоо Киви хамтлагт байх үеэсээ арвижуулж эхлүүлсэн бөгөөд одоо хоёр гар цүнх дүүрэн ээмэг, зүүлттэй болоод байгаа гэсэн. Мөн цуглуулгаа харахаар хуучин хамтлагийнх нь сайхан дурсамжууд сэргэдэг талаар тэрбээр нэгэн ярилцлагандаа дурджээ. Түүнчлэн түүний хамгийн үнэтэй ээмэг нь 200 ам.долларынх бөгөөд тэрээр хамгийн онцгой үед түүнийгээ зүүдэг.
14. “Дандаа чамайг хайрлаж явъя”, “Сүүн цагаан хурим” зэрэг дуунуудыг өөрсдийн стилиэр дуулж, дахин хит болгосон гэр бүлийн хоёр маань 70, 80-аад оны шилдэг хайрын дуунуудаар 12 “track”-тай цоо шинэ цомог худалдаанд гаргасан билээ. “Mongolian best love songs” нэртэй тус цомогт “Хос залуус”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Алтан хавчаар”, “Нандин-Эрдэнэ” зэрэг шилдэг дуунууд багтсан байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Харин дараагийн цомог нь “Нандин” нэртэй байсан юм.
15. "Киви" хамтлагт өөрийн гэсэн байр сууриа эзлэж, бас гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Халиунаа дуучин Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас хамтлагтайгаа байгуулсан гэрээгээ цуцлаж, өөрийнхөө байр суурийг тавьж өгсөн.
16. "Киви" хамтлагаас өрх тусгаарлаж хувийн амьдрал болоод уран бүтээлийн олз омог дүүрэн яваа Б.Халиун нөхөр О.Анхаатайгаа хамтарч олон сайхан дуэт дуу дуулсан. Тэдний анхны хамтарч дуулсан уран бүтээлийг Ардчилсан намаас ивээн тэтгэн дүрсжүүлж, урлагийн салбарт “хөл тавих”-ад туслаж байсан. Энэ тухай тэд өөрсдөө ч хэвлэлээр дурсан ярьдаг байсан.
17. Гэвч хос дуучид маань “ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлж, МАН-д элсжээ. О.Анхаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, Б.Халиун МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн аж.
18. Б.Халиун саяхан НАМЭХ-ны хуралд оролцож, намынхаа гишүүдтэй их л дотно харилцаж, үзэл бодлоо илэрхийлж байсан сурагтай. “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг шиг мөнгөтэй намын ивээлд шургаж, урлаг уран сайхнаа түр завсарлах нь өөрсдөд их л ашигтай байгаа байхдаа.
19. Нэгэн удаа Glassy dream нэвтрүүлэгийн зочдоор дуучин О.Анхбаяр, Б.Халиунаа нар оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Билгүүн дуучин залууг хэлэх үгээ олж ядан магтаж, О.Анхаа ч түүнийх нь хариуг барих гэж тэрүүхэндээ багагүй тэвдэж харагдав. Эхлэхээсээ төгсөхийг хүртэл гол яриа хоёр залуугийн дунд өрнөсөн гэхэд хилсдэхгүй. Гэвч өөрт нь ярих боломж олдохгүй байгаад дуучин Халиунаа жаахан тунирхаж, хоёр залуу нь л бие биенээ дээш нь өргөөд... гэж хэлээд амжсан юм. Үүнээс харахад тэрээр аливаа зүйлийг ил тод хэлчихдэг авууштай зантай нэгэн мэт.
20. Гэр бүлийн дуучид маань анхны тоглолтоо 40 гаруй минут хоцорч эхлүүлж байсан юм. Гэсэн ч түүнийг нь хүмүүс залуу хүмүүст алдаж онох юм байлгүй яахав гэсэн байдлаар хүлээж авсан юм. “Хайр өөрөө гайхалтай” гэх олонд хүрсэн бүтээлээр тоглолт эхэлж, өөрсдийн зохиосон дуугаараа үргэлжилсэн. Харин гэгээн хайрын талаар өгүүлсэн дуугаа дуулахад нь залуу хосод бяцхан хүүг нь тэврүүлж харагдсан. Хүүхдээ ээлжлэн тэврэн, хайранд бялхах хосуудыг харсан үзэгчдийн сэтгэл нилээд их хөдөлсөн тоглолт болж билээ.
21. Анхаа, Халиунаа нарын сэтгэл анхны бие даасан тоглолтын үеэрээ маш их хөдөлж, нулимс унаган байж дуугаа дуусгасан байдаг. Дараагийнхаа дууг дуулах гэсэн боловч Анхаа эхэр татан уйлж, Халиунаа аргадан нулимсыг нь арчин байх нь тэднийг тойрсон элдэв хов живийг ор мөргүй болгох шиг болсон. Харин тэр үед Б.Халиуны нөхөр О.Анхаа уйлсан нь өөрийн өмнөх эхнэр, хүүхдээ санаж харууссандаа болов уу, энэ амьдралдаа Б.Халиунтай учирсандаа баярласан нулимс байсан уу?
22.Халиунаа нөхөртэйгээ хамт Кивигийн эсрэг. Халиунаагийн "Учралын найраглал" хэмээх дуу тэдний хооронд гайгүй сайн өрсөлдөөн бийг харуулаад авав. Энэхүү дууг сонссон хүмүүс "юу вэ Кивигийн дуу байна ш дээ балай юм" гээд нэлээд зэвүүрхсэн янзтай уулга алдаж байгаа дуулдсан. Гэхдээ л авъяаслаг гэр бүлийн хоёрыг олны дуртай "Сүүлчийн найраглал"-ийг бүр ч аятайхан болгоод дуулчихаж гэх хүмүүс ч байсан юм.
23.Хүмүүнлэгийн элч дуучин залуу Халиунаагаас хэд ах. Хэдэн оймс илүү илээсэн болохоор хүүхдээ тас нууж дуучин бүсгүйтэй гэр бүл болсон гэдэг. Гэхдээ булавч бултай нь гэдгээр дуучин бүсгүй аль хэдийнэ мэдэхээс яахав.
24. “Киви”-гийн гоо охидоос хамгийн сайхныг нь “сугалж”, эхнэрээ болгон урвуулсан дуучин Анхаа гэргийгээ хайр, халамжаар дутаадаггүй гэлцдэг.Тэрбээр гэргийдээ цаг үргэлж гэнэтийн бэлэг барих тухай боддог гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд дуучин залуу гэргийдээ 2012 оны цоо шинэ загварын Ниссан Жуке маркийн машин бэлэглэжээ. Тэрбээр энэ машиныг Японд явж байхдаа сонирхож, үнийг нь судалсан аж. Тиймээс үзэсгэлэнт гэргийдээ цоо шинэ машины түлхүүр атгуулсан байна. Б.Халиун энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд машины түлхүүрийг хараад, сэтгэл нь ихэд хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагажээ. Ийнхүү дуучин бүсгүйг уйлтал нь догдлуулсан уг бэлэг 35 сая 650 мянган төгрөгийн үнэтэй аж.
Үндэсний хувцастай
Хүү А.Чингүүн
"TV Zone " сэтгүүлийн хуудаснаа
Жүжигчин Чан Со Хигийн хамт

Ким Духаны дүрээр танил болсон жүжигчин Ahn Jae Moгийн хамт
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (34)