Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 73.8 мянгаар нэмэгдэж нийт 2,993.3 мянгад хүрч байна. Нийт нас барсан хүний тоо 206.9 мянга, эдгэрсэн хүний тоо 877.4 мянгад хүрчээ.
Халдварын тохиолдол АНУ-д 26.1 мянга, ОХУ-д 6.4 мянга, Их Британи 4.5 мянга, Бразилд 3.6 мянга, Испани 2.8 мянгаар тус тус нэмэгджээ. Халдварын тархалт ихтэй байсан боловч тархалтыг намжааж чадаж байгаа зарим улс орнуудад шинээр нэмэгдсэн (хамгийн бага) тохиолдлууд тухайлбал, Хятадд 11 тохиолдол, нийт 82.8 мянга, Өмнөд Солонгос 10 тохиолдол, 10.7 мянга, Норвегид 18 тохиолдол нийт 7.5 мянга, Люксембургт 12 тохиолдол нийт 3.7 мянга, Исландад хоёр тохиолдол нийт 1.8 мянга, Эстонид шинээр найман тохиолдол нийт 1.6 мянга, Шинэ Зеландад есөн тохиолдол нийт 1.5 мянга, Австралид 21 тохиолдол нийт 6.7 мянган тохиолдол тус тус бүртгэгджээ.