Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар халдварын шинэ тохиолдол 83.8 мянгаар нэмэгдэж нийт 2,715.6 мянган тохиолдол бүртгэгдлээ. Халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх өдрүүдэд 73-80 мянга орчим тохиолдлоор хэлбэлзэж байсан бол өчигдөр ийнхүү 83.8 мянгаар нэмэгджээ.
Нас барсан нийт хүний тоо 190.4 мянга, эдгэрсэн 745.0 мянга, эмчлүүлж буй хүний тоо 1,780.1 мянга байна.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 30.7 мянга, ОХУ-д 4.8 мянга, Испанид 4.6 мянга, Их Британид 4.6 мянга, Бразилд 3.7 мянга, Италид 2.6 мянга, Германд 2.5 мянгаар тус тус нэмэгджээ.
Манай хөрш болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд ОХУ-д шинээр 4.8 мянга, нийт 62.8 мянга, Хятад улсад 10 тохиолдол, нийт 82.8 мянга, Энэтхэг улсад 1.7 мянга, нийт 23.0 мянга, Сингапурт шинээр 1.0 мянга, нийт 11.2 мянга, Японд 400, нийт 12.4 мянга, Өмнөд Солонгост шинээр 8 тохиолдол, нийт 10.7 мянган тохиолдол, Казахстанд 154 тохиолдол, нийт 2.3 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.
ОХУ-ын хувьд Москва хотод нийт 33.9 мянга, Москва мужид 7.3 мянга, Буриад улсад нийт 163, Эрхүү мужид нийт 75, Забайкальскийн хязгаарт нийт 64, Тува улсад нийт 14 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.