Манай хойд хөрш ОХУ-д 5236 шинэ тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 57.9 мянгад хүрч байна. Нас барсан хүний тоо 513, эдгэрсэн хүний тоо 4.4 мянга байна.
Монгол улстай хил залгаж буй Тува улсад 13, Эрхүү мужид 75, Буриад улсад 153, Забайкальскийн хязгаарт 61 халдварын тохиолдол бүртгэгдэж, Монгол улсын хилийн дагуу нийтдээ 302 тохиолдолтой болжээ.