Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын шинэ тохиолдол 75.9 мянгаар нэмэгдэж 2,556.4 мянган халдварын тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан хүний тоо 177.4 мянга, эдгэрсэн хүн 690 мянга, эмчлүүлж буй хүний тоо 1,688.9 мянгад хүрч байна.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 27.0 мянга, ОХУ-д 5.6 мянга, Туркэд 4.6 мянга, Их Британид 4.3 мянга, Испанид 2.7 мянга, Италид 2.7 мянга, Францад 2.6 мянган тохиолдлоор тус тус нэмэгджээ.
Манай улсын хөршүүд болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд ОХУ-д шинээр 5.6 мянган тохиолдол нэмэгдэж, нийт 52.7 мянга, Энэтхэгт шинээр 1.5 мянга, нийт 20.1 мянга, Хятад улсад шинээр 11 тохиолдол, нийт 82.7 мянга, Өмнөд Солонгост 9 тохиолдол, нийт 10.7 мянга, Японд шинээр 355 тохиолдол, нийт 11.5 мянга, Сингапурт шинээр 1.1 мянга, нийт 9.1 мянга, Казахстанд шинээр 143 тохиолдол, нийт 2.0 мянган тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдварын нийт тохиолдлын тоогоор ОХУ улс орнуудын жагсаалтад Иран, Хятад улсын дараа эхний 10-т багтаж байна.