Өнөөдрийyн байдлаар дэлхий даяар халдварын шинэ тохиолдол 73.9 мянгаар нэмэгдэж нийт 2,480.5 мянгад хүрлээ. Нас баралт 5.4 мянгаар нэмэгдэж 170.4 мянгад хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 646.3 мянга, эмчлүүлж буй хүний тоо 1.6 саяд хүрээд байна.
Халдварын тохиолдол АНУ-д шинээр 28.1 мянга, Их Британид 4676, Туркэд 4676, ОХУ 4268, Францад 2489, Италид 2256 тохиолдол бүртгэгджээ. Харин манай хөрш орнууд болон иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд ОХУ-д шинээр 4.2 мянга, нийт 47.1 мянга, БНХАУ-д шинээр 12, нийт 82.7 мянга, Өмнөд Солонгост шинээр 13, нийт 10.7 мянга, Японд шинээр 338, нийт 11.1 мянга, Энэтхэгт шинээр 924, нийт 18.5 мянга, Казахстанд шинээр 176, нийт 1.8 мянган тохиолдол бүртгэгджээ.
ОХУ-ын Москва хотод нийт 26.3 мянган өвчилж, 3.4 мянган эдгэрч, 233 хүн нас баржээ. ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 70 орчим хувь нь Москва хот болон МОСКВА мужид бүртгэгджээ. Монгол Улсын хил залгаа ОХУ-ын Тува, Эрхүү, Буриад, Забайкальскийн хязгааруудад нийтдээ халдварын 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.