Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 74.6 мянгаар нэмэгдэж нийт 2.405.300-д хүрч байна. Нас барсан хүний тоо 4.9 мянгаар нэмэгдэж 164.9 мянгад хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 624.9 мянга, эмчлүүлж буй хүний тоо 1.6 сая байна.
Халдварыг тивүүдээр авч үзвэл Европын улс орнуудад нийт 1,084.2 мянган тохиолдол буюу 45.1 хувь нь, Хойд Америкийн орнуудад 808.0 мянган тохиолдол буюу 33.6 хувь нь, Азийн орнуудад 333.0 мянган тохиолдол буюу 13.8 хувь нь, Африк, Өмнөд Америкийн орнуудад 210.0 мянган тохиолдол буюу 8.7 хувь нь ногдож байна.
Халдварын тархалт АНУ-д шинээр 25.3 мянга, нийт 764.0 мянга, ОХУ-д шинээр 6.1 мянга, нийт 42.8 мянга, Их Британид 5.8 мянга, нийт 120.1 мянга, Испанид 4.2 мянга, нийт 198.7 мянга, Туркт 3.9 мянга, нийт 86.3 мянга, Италид +3.0 мянга, нийт 178.9 мянган тохиолдол бүртгэгдээд байна.