Өнөөдрийн байдлаар дэлхий даяар халдварын тархалт шинээр 84.5 мянгаар нэмэгдэж 2.082.400-д хүрлээ. Мөн нас барсан хүний тоо 7.9 мянгаар нэмэгдэж 134.6 мянгад хүрчээ.
Эдгэрсэн хүний тоо 510 мянга, эмчлүүлж буй нийт хүний тоо 1.4 саяд хүрч байна. Халдварын тархалт АНУ-д 30.2 мянгаар, Испанид 6.6 мянгаар, Их Британид 4.6 мянгаар, Францад 4.6 мянгаар, Туркт 4.3 мянгаар тус тус нэмэгджээ.
Харин хойд хөрш ОХУ-д шинээр 3.4 мянган тохиолдол нэмэгдэж, нийт 24.5 мянга, Япон улсад шинээр 741 тохиолдол, нийт 8.6 мянга, Өмнөд Солрнгост шинээр 27 тохиолдол, нийт 10.6 мянган тохиолдол, Энэтхэгт шинээр 883, нийт 12.4 мянга, Казахстанд шинээр 63 тохиолдол, нийт 1295 тохиолдол бүртгэгдэж, 15 өвчтөн нас баржээ. Казахстан улсын хувьд халдварын тархалтын оргил үе эхэлж байгааг тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн байна.