Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 71.5 мянгаар нэмэгдэж, нийт 1.923.8 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Халдварын тархалт АНУ-д 26.5 мянга, Их Британид 4.3 мянга, Францад 4.2 мянга, Туркт 4.2 мянга, Испанид 3.3 мянга, Италид 3.1 мянган тохиолдлоор нэмэгджээ.
Харин ОХУ-д 2.5 мянган тохиолдол нэмэгдэж нийт 18.3 мянган, БНХАУ-д 89 тохиолдол нэмэгдэж нийт 82.2 мянга, Өмнөд Солонгост 25 тохиолдол, нийт 10.5 мянга, Японд 248 тохиолдол, нийт 7.6 мянга, Энэтхэгт 1.2 мянган тохиолдол, нийт 10.4 мянга, Казахстанд 140 тохиолдол, нийт 1091 тохиолдол бүртгэгдээд байна.