Дэлхий нийтээр халдварын тохиолдол 72.9 мянгаар нэмэгдэж нийт 1.852.7 мянгад хүрч байна. Нас баралт 5.4 мянгаар нэмэгдэж, 114.2 мянган хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 423.3 мянгад хүрлээ.
Манай хоёр хөрш болон монголчууд ихээр зорчдог улс орны байдлыг авч үзвэл ОХУ-д шинээр 2186 тохиолдол бүртгэгдэж нийт 15.8 мянга, БНХАУ-д шинээр 101 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 82.1 мянга, Энэтхэг улсад шинээр 759 тохиолдол нэмэгдэж нийт 9.2 мянга, Өмнөд Солонгост шинээр 32 тохиолдол нэмэгдэж нийт 10.5 мянга, Японд шинээр 622 тохиолдол бүртгэгдэж нийт 7.4 мянга, Казахстанд шинээр 86 тохиолдол нэмэгдэж нийт 951 тохиолдол бүртгэгдээд байна.