Узбекистан улс гадаадаас тусгай нислэгээр татан авчирч байгаа иргэдээ чингэлэгт байршуулахаар болжээ. Нийслэл Ташкент хотын захад байгуулсан тус тусгаарлах байрыг агааржуулалт, ариун цэврийн өрөө, шүршүүр, ор, зурагт зэргээр тохижуулсан байна. Нэг чингэлэг гурван хүнийг байрлах бөгөөд хорио цээрийн дэглэм зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн байна.
Тус улсад энэ сарын 20-ны өдрийн хүртэл бүх нислэгийг зогсоож зөвхөн тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирч байгаа юм.
Ташрамд дурдахад, ус хорио цээрийн тусгай бүсийг таван өдрийн дотор байгуулж, ашиглалтад оруулсан байна.
Сэтгэгдэл (7)