Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр шинээр 90.1 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 1.603.4 мянгад хүрч байна.
Нас барсан хүний тоо 7.3 мянгаар нэмэгдэж 95.7 мянгад хүрлээ. Халдварын тархалт Испанид шинээр 5.0 мянга, Германд 4.9 мянга, Францад 4.8 мянга, Их Британид 4.4 мянга, Италид 4.2 мянга, Туркт 4.1 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.
Харин хойд хөрш ОХУ-д шинээр 1459 тохиолдол бүртгэгдэж, нийт 10.1 мянган тохиолдол, БНХАУ-д 42 тохиолдол, нийт 81.9 мянга, Өмнөд Солонгост 39, нийт 10.4 мянга, Японд 101 тохиолдол, нийт 4.7 мянга, Энэтхэгт шинээр 809, нийт 6.7 мянга, Казахстанд 54, нийт 781 тохиолдол бүртгэгджээ.