Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэлхийн 212 улсын 1.5 сая хүн вирусний халдвар авлаа. Нийт 88405 хүн нас барж, 339739 хүн эдгэрч, 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна. Европи улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. БНХАУ-д зөөвөрлөгдсөн тохиолдол 68 бүртгэгдлээ.
Манай улсад 16 тохиолдол бүртгэгдэж, үүнээс дөрөв нь эдгэрсэн. Сувилалд эмчилгээ хийлгэж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоор 257 хүн ирсэн. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Жаргалант, Кентавр, Хабу зочид буудал, Цэргийн төв эмнэлэг зэрэгт тусгаарласан.
Дэлхийн улс орнууд тэр дундаа дотоодоо эв нэгдэлтэй байхыг ДЭМБ-аас анхааруулсан гэлээ.
ДЭМБ-аас "Их Британид энэ сарын 8-нд нас баралт 938 бүртгэгдэж, нийт 7000 гаруй иргэн нас барлаа. Франц улс хөл хорионы хугацааг сунгалаа. Туркид асуудал хүндэрч байна. Нийт 812 хүн нас барсан. Японд нийт 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хонгконг улсад дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглолоо.
ДЭМБ-аас өчигдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ хүнг төрөлхтөн вирусний халдвартай дайн зарлаж байна. Анхаарал болгоомжоо өчүүхэн л сулруулбал бид ялагдана гэж мэдэгдсэн" гэлээ.
Г.Маргад