ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу халдварын тархалт, эдийн засгийн хүндрэлийн улмаас ажилгүй болсон иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү буюу сар тутамд 12.130 рублийн тэтгэмжийг олгохоор болжээ.
Энэ нь 164 ам.доллар буюу 455.400 орчим төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү тэтгэмжийг энэ оны гуравдугаар сарын 1-ээс хойш хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн ажилгүй байгаа иргэн бүр авах эрхтэй болжээ.
Мөн эмч, сувилагч болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин дээр сар тутамд 50-80 мянган рублийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас хүндрэлийг даван туулж, ажил эрхлэгчид, айл өрхийг дэмжих багц арга хэмжээнд \ДНБ-ний таван хувьтай тэнцэхүйц\ 87.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг зарцуулахаар шийдвэрлээд байна ОХУ-ын Эдийн засгийн сайд А.Кудрин өчигдөр мэдэгдсэн юм.