Өнөөдрийн байдлаар шинээр 8465 мянган тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 1.430.5 мянгад хүрлээ.
Нас барсан хүний тоо 7.4 мянгаар нэмэгдэж 82 мянгад, эдгэрсэн 302 мянга, эмчилгээ хийлгэж байгаа 1.046.6 мянгад хүрээд байна. Тухайлбал, ОХУ-д шинээр 1154 тохиолдол бүртггэдэж, нийт халдвар авсан хүний тоо 7497-д хүрлээ. Харин БНХАУ-д шинээр 62 тохиолдол бүртгэгдэж, нийт 81.8 мянган тохиолдол, Өмнөд Солонгост шинээр 47 тохиолдол, нийт 10.3 мянга, Япон улсад шинээр 338 тохиолдол, нийт 4438, Казахстан улсад шинээр 35, нийт 697 тохиолдол бүртгэгдээд байна.