БНСУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан буурч байна. Хэдийгээр халдварын тохиолдол ийн буурч байгаа ч христийн сүм, эмнэлгүүдэд шинэ голомт үүсэж болзошгүй байгаагийн зэрэгцээ зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул эмнэлгийн ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсад нийт 10331 хүн халдвар авсан бөгөөд 192 хүн нас барсан бол нийт 6694 хүн эдгэрчээ. Халдвар хамгийн их тархсан Дэгү хот, Умард Гёнсан мужид 13, нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Дэгүд 6794, Умард Гёнсанд 1317 хүн халдвар авчээ. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд 14 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдол 802-т хүрсэн байна. Сүүлийн хоёр хугацаанд өдөрт 50-иас бага тохиолдол бүртгэгдэж байгаа ч зайнаас харилцах хатуу дүрмийн хугацааг энэ сарын 19 хүртэл сунгасан аж.