Дэлхий нийтээр халдварын тохиолдол 72.7 мянгаар нэмэгдэж 1.3 саяд хүрлээ. Нас барсан хүний тоо 5.2 мянгаар нэмэгдэж 74.6 мянга, эдгэрсэн хүний тоо 278.4 мянга, эмчилгээ хийлгэж буй хүний тоо нэг саяд хүрч байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 30.3 мянга, Францад 5.2 мянга, Испанид 5000 мянга, Их Британид 3.8 мянга, Италид 3.5 мянга, Герман улсад 3.2 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
Хил залгаа хөрш болон ойрын хөрш орнуудын хувьд ОХУ-д 954 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 6343 тохиолдол, БНХАУ-д 38 шинэ тохиолдол, нийт 81.7 мянга, Өмнөд Солонгост 47 шинэ тохиолдол нийт 10.2 мянга, Япон улсад 83 шинэ тохиолдол нийт 3.6 мянга, Казахстан улсад 78 шинэ тохиолдол, нийт 662 тохиолдол бүртгэгдээд байна.