Испани улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 6023 тохиолдол илэрч нийт 130.759 тохиолдол болж нэмэгдсэн ч нас баралт буурчээ. Эмнэлгээс 3861 нийт тохиолдол эдгэрч гарсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн 29.1 хувийг эзэлж байна.
Тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдөр мэдэгдэхүйц буурч байгаа хэдий ч Ерөнхий сайд Педро Санчез онц байдлыг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгах хүсэлтээ Конгресст оруулахаа мэдэгджээ. Үүний өмнө, одоогийн үйлчилж буй хөл хорио энэ сарын 12-ны өдөр дуусахтай холбогдуулан хаалттай байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нээх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Халдварын тоо буурах хандлагатай байгаа ч хууль тогтоомжийг чанд мөрдөн, олноороо цуглахгүй байх, гадагш гарахгүй байхыг тус улсын эрх баригч болон эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа аж.